Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд 9 дүгээр сарын 20-ны өдөр Беларус Улсын Гадаад хэргийн сайд Сергей Алейниктэй НҮБ-ын Төв байранд уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларус Улсын харилцаа, хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон салбарт идэвхтэй өрнөж байгааг онцлон тэмдэглээд эдгээр салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Тухайлбал, яам хооронд болон  мэргэжлийн байгууллагуудын хооронд уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тогтож,  мөн хоёр орны бизнес эрхлэгчдийг оролцуулсан бизнес форум зохион байгуулах талаар ярилцав.

Таны сурталчилгаа