Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байна. ДЭМБ-аас хүлцэх хэмжээ нь 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб байгаа. Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтой.

Авто замын хажуугийн орчин нөхцөлөөс хамааран агаарын бохирдолд өртөх шинж нь ялгаатай байна. Тухайлбал,

Явган хүний зам авто замаас 4 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.

Явган хүний зам авто зам болон хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс 3 дахин их байна.

Зүлэг, буттай явган хүний зам авто замаас 5 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.

Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгаж байна.

Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцрын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Ногоон байгууламж нь дуу шуугианыг 10-24, авто замаас 2.5 метр зайд агаарын бохирдлыг бууруулдаг.

Өнгөрсөн хугацаанд нийт 16 байршилд явган хүний 16.1 км зам хийсэн. Цаашид 20 байршилд явган хүний 24.2 км зам тавина.

Таны сурталчилгаа