Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг Дорнод аймагт эхэллээ. 

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх, Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшнийг сайжруулах, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж өссөн нөхцөлийг шийдвэрлэх талаар иргэд олон нийтээр хэлэлцүүлэхээр 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт “Өрийн дарамтгүй Монгол" Үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна. 

Хэлэлцүүлгийн хүрээнд Ардчилсан намын Дэд дарга П.Батчимэгээр ахлуулсан баг Дорнод аймагт ажиллаж байна. 

Тус хэлэлцүүлэгт ҮБХ-ны гишүүн П.Алтан-Од, ХЭГ-ын Хяналт, шалгалт хариуцсан хэлтсийн дарга Б.Билгүүн, Дорнод аймгийн намын хорооны гишүүн Д.Баттулга нар оролцож Дорнод аймагт тулгамдаж буй асуудал, ажил эрхлэлт, төрийн байгууллагын тэгш, хүртээмжтэй байдал, бизнесийн орчин, амьдралын чанарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал санаачилгыг сонсож цаашид Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах юм. 

Ардчилсан намын 15 дэд дарга тус тус 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлаар судалгааны түвшинд ажиллана. 

Таны сурталчилгаа