Цаг үеийн мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын дарга болон Түгжрэлийн сайд нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнтэй холбоотой дараагийн томилгоог хэлэлцлээ.

МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа

"МАН-ын удирдах зөвлөл 3 цаг 30 минут хуралдлаа. Гурван асуудлыг ярьж шийдвэрлэлээ. Ж.Сүхбаатар сайд болон хотын дарга Д.Сумъяабазар нар ажлаа өгсөн. Хотын захирагч буюу хотын даргаар одоогийн Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар сайдыг нэр дэвшүүлсэн.  Улс төрийн бодлогоо намын даргад танилцууллаа. Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс анх ажлаа эхлүүлсэн, дүүргийн ажлыг мэднэ, хотын ажлыг маш сайн мэднэ, нэн ялангуяа хотод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан маш олон хяналт, шалгалтын асуудлуудын хариуцлагын асуудал яригдах учраас Х.Нямбаатар сайд хотын захирагчаар томилогдсон нь зүйтэй гэдэг ийм улс төрийн саналын танилцуулж, удирдах зөвлөл саналыг 100 хувь дэмжлээ. Цаашдын процессууд явагдана. 

Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан буюу Үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан гишүүнийг нэр дэвшүүлсэн. Б.Дэлгэрсайхан гишүүн нь өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдсон гишүүн, түүнчлэн хувийн хэвшил болоод төрийн хоорондын харилцааг сайжруулах менежментээ сайн явуулахаар Б.Дэлгэрсайхан гишүүнийг хамгийн сайн кадидат гэж үзэн нэр дэвшүүлээд удирдах зөвлөл дэмжлээ. Хууль зүйн сайдаар өмнө нь Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Б.Энхбаяр гишүүнийг нэр дэвшүүлээд удирдах зөвлөл улс төрийн шийдвэрээ гаргаж 100 хувь дэмжсэн шийдвэрийг гаргалаа.

Одоо хотын даргыг НИТХ-аар нэр дэвшүүлж, түүнийгээ нэр дэвшигчийг Ерөнхий сайдад ирүүлээд Ерөнхий сайд батламжлах ийм процесс явагдана. 

Хоёр сайдын хувьд бол Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө тэрний дараагаар УИХ-ын чуулганд танилцуулаад тодорхой шийдвэрүүд нь гараад явна. Хуулиараа нэг жилийн дотор нөхөн сонгууль явагдахгүй. 

Мэдээж Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-ын гишүүн болоод сайдаар давхар алба хашиж байгаа. Хоёрын хоёр албан тушаалаасаа түдгэлзэх буюу чөлөөлөгдөх шийдвэр гаргаж байгаа. Энэ бол хувь хүний хувьд өөрөө хүсэж очсон гэхээсээ илүү улс төрийн шийдвэр болж байгаа. Улс төрийн томоохон даалгаврыг авч хотод томилогдож байна гэсэн үг. 

Намын дарга, Ерөнхий сайд уржигдар автобустай холбоотой нөхцөл байдал дээр хаалттай хуралдааныг зохион байгуулсан. Энэ үеэр зөвхөн автобустай холбоотой ч биш үерийн улмаас тухайн үерийн бүсэд олгогдсон газар дээр баригдсан барилга байшингууд зэрэг энэ газар олголт дээр тусгайлж хяналт шалгалтуудыг явуулах шаардлагатай байна. Энэ нь дээр дан засгийн газар бас улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг намын бүлэгтээ танилцуулаад онцгой дэглэм тогтоох, хяналт шалгалтуудыг явуулах, тусгайлсан ажлын хэсэг гаргах зэрэг дээр улс төрийн дэмжлэг авах шийдвэрийг намын бүлэг дээр ярьсан.

Нийслэлийн намын хорооны дарга дараагийн үе шат дээр яригдах байх гэсэн ийм хүлээлттэй байна. Сая эхний ээлжид хотын даргын асуудлыг шийдвэрлэлээ. 

Ерөнхий сайдын хувьд яагаад Х.Нямбаатар сайдыг улс төрийн хувьд санал болгож байна вэ гэдгээ тайлбарласан. Тэрээр "Хотод тулгамдсан асуудал их байгаа учраас шинэчлэл, хариуцлага шаардлагатай байгаа учраас туршлагатай хүн хэрэгтэй байна. Бүхий л түвшинд ажиллаж байсан нэн ялангуяа Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа маш сайн ажилласан буюу нэр хүндтэй байгаа, авилгийн эсрэг маш сайн ажилласан, сонсголуудыг маш сайн хийсэн, хяналт шалгалтын ажлуудыг маш сайн хийж байгаа туршлагатай хүнийг хурдан шуурхай томилох нь маш зүйтэй юм" гэсэн.  

Б.Дэлгэрсайхан сайдын хувьд бол хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр томилогдсон туршлагатай, хувийн хэвшилд өөрийн гэсэн бүтээсэн арвин туршлагатай хүний хувьд яг одоо хотын түгжрэлийн хариуцсан сайдын хувьд илүүтэй менежерийн түвшинд илүү аж ахуйч хүн шаардлагатай байна гэдэг агуулгаар нь Б.Дэлгэрсайхан гишүүнийг томилох санал болгосон" гэлээ. 

Таны сурталчилгаа