Цаг үеийн мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Хууль зүйн сайд Б. Энхбаяр "Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрээр  Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулж буй ялын бодлогыг чангатгах талаар, Хэргийн нууц задруулсан тохиолдолд ялыг чангатгах, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн хуулиар шийтгэгддэг байсныг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон оруулж 1-5 жил хүртэл хорих ял ногдуулах зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлдөө тусгаж байгаа тухай мэдээллийг өгөв. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж тухайлан тусгах шаардлагатай хэд хэдэн санал, санаачилга гаргалаа.

Мөн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан  албаны хүмүүсийн хамт  мэдээлэл  өгөв.

Таны сурталчилгаа