Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны 16 дугаар уулзалт 2023 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр төвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа