Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумдын нутгаар цас их орж, 2023 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байгаа тул аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой хэмээн Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.