Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Амарсанаагийн Мягмарсүрэн 10 даван анх удаагаа түрүүлж, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Завхан” дэьжээний бөх, сумын заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн сумын цолтнуудын барилдаанд гурав дахь удаагаа үзүүрлэв.
Гуравт 10-р сарын түрүү бөх Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, "Шинэ Анагаах Ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Цэрэнням шалгарсан бол тавд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Завхан” дэвжээний бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Ё.Гантулга, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын наадмын 2 түрүүтэй заан Х.Бумбаяр нар шалгарлаа.
Шөвгийн есөд Увсын сумын заан А.Баянмөнх, Өвөрхангайн сумын заан Б.Энх-Оргил, Ховдын сумын заан Г.Батзориг, Өвөрхангайн сумын заан С.Өсөхбаяр нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан"-ы шагналыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Дэмүүлийн Саранцогтод, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Халиун сумын заан Мөнхбаатарын Өсөх-Ирээдүйд тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулсан юм.
Дараагийн барилдаан 11-р сарын 26-нд 13:00 цагаас Улс тунхагласны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.