Цаг үеийн мэдээ

Хөвсгөл нуур нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумуудыг дамнан оршдог. Хөвсгөл гэх үгийн утга нь Кек су куль буюу хөх устай нуур хэмээх түрэг үг юм. Нуурын өргөн нь 39 км, урт нь 133 км ба 2760 мкв талбайтай, нуурын гүн нь 262.4 метр. 

Мөн Хөвсгөл нуур нь далайн түвшнээс дээш 1645 метрийн өндөрт оршдог бөгөөд нийт усны эзлэхүүн нь 380 шоо км байна. 

Усны нөөцөөрөө дэлхийд 14-р байранд бичигддэг бөгөөд усны тунгалагшилт нь 24.5 метр харин ус цуглуулах талбай нь 5300 мкв юм. Хөвсгөл нуурт нийтдээ 46 гол цутгах бөгөөд зөвхөн Эгийн голоос эх аван урсдаг.

Таны сурталчилгаа