2024 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Алс хол явах бол туйлын болгоомжтой бай. Мөн аз сорьсон худалдаа наймааг түр хойшлуул. Хариуцлага муутай түншүүдээс холхон бай. Хайртай хүмүүс тань халамж дэмжлэг хүлээж байна. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилго тавь.
Үхэр: Энэ үед өөрчлөлт хийх талаар таны бодол буруу байна. Хамгийн гол нь мөнгө олж болох ч зөв зарцуулдаг байх ёстойг анхаар. Эрч хүч өндөр болж байна. Хайр дурлалын асуудалд та мэдрэмжтэй байна. Гэхдээ хэт өөрийнхөөрөө байх нь дотно харилцааг хөндий болгож магадгүй. Бусдын санаа бодлыг сайн сонсоорой.
Ихэр: Ашиг орлого олж болох ч эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан нь өлзийтэй. Эрүүл мэндээ анхаар. Одоогийн амьдралын хэмнэлээ өөрчлөх талаар бодно. Од эрхсийн нөлөөгөөр хайр дурлалыг та мөрөөдөн, нууцхан болзоо хүснэ. Дотоод нууцлаг ертөнц болон сэтгэлээ нээхэд таатай байна.
Мэлхий: Урт хугацааны төслөө хэрэгжүүлэхэд санаа нийлдэг найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Бусдыг удирдан нэгтгэхийн тул зохион байгуулах авьяасаа гаргах хэрэгтэй болно. Од эрхсийн хандлага хайрын харилцаанд төвөг удах ч энэ нь түр зуурынх байна. Хувь тавилан, эртээс зохилдлогоотой зурагдсан амьдрал байдаг гэдгийг та мэдэрнэ. Хамгийн гол нь та өөрийн мэдрэмжээ сонсож, амьдралаа өөрийн гараар бүтээх нь чухал юм.
Арслан: Ажил хэргийн өөрчлөлт хийх талаар бодож байгаа бол шаардлагатай зүйлсийг өөр өнцгөөс хар. Тулгамдсан асуудлуудаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж бүү яар. Бүтэлгүйтэл, хямрал нэгэнд нөмөрсөн үед ухаалаг байхаас илүү сайн сонголт байхгүй. Эрч хүч буурах магадлалтай тул бие тавгүйтнэ. Дотнынхоо хүнд сэтгэлээ нээ.
Охин: Шахуу хуваариас болж ажлаа хугацаанд нь амжуулж байгаагүйдээ та харамсана. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Урьд тань овоорсон их ажлыг дарахын тулд аль болох хурцадмал байдал гаргахгүй тайван ажиллах хэрэгтэй байна. Үүний үр дүнд ажлын хамт олны дунд нэр хүндээ өсгөж чадна. Найз нөхөд, хамаатан саднаасаа санхүүгийн дэмжлэг авна. Найз нөхөдтэйгөө харилцах сайн харилцаа үр дүнтэй байна.
Жинлүүр: Таны амьдралын хэмнэлийг нэлээд хурдасгах үйл явдал болно. Хэрвээ та амласандаа хүрч, гэрээний үүргээ биелүүлбэл өрсөлдөгч нараа хүртэл өөртөө татаж чадна. Олон хүнтэй харилцах шаардлага бий болно. Хэн ч байсан та харьцахдаа бүү түүрт. Өнөөдөр танилцсан хүн танд хожим хэрэг болно. Сайн орлоготой байхын тулд ажлаа зөв хуваарил. Цагийг дэмий өнгөрөөж болохгүй.
Хилэнц: Ихэнх хүмүүст санхүүгийн хямралд орохоос сэргийлж, урьдчилан арга хэмжээ авах хэрэгцээ гарна. Үүнийг хийх гол арга зам нь зарлагадаа хяналт сайн тавих байна. Шинэ ажлын санал хүлээн авч магадгүй. Материаллаг байдлаа өөрчилж, сайжруулах алхам хийх хэрэгтэй. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаанаас болгоомжил.
Нум: Харилцан ойлголцох, нийтэч байх өдөр. Удирдлага эсвэл ажилтнуудтайгаа хэл амаа ололцоход таатай байна. Хөрөнгө санхүүгийн талаар сайн мэдээ сонсох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэх үе. Таны зөн билэг, урьдчилан харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэг аль алинд нь тусална.
Матар: Энэ өдөр ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаан дэгдэж магадгүй. Та хэн нэг хүнээс энэ үед санаандгүй тус дэм авна. Аливаа үйл явдалд тохирох хариу барих боломжгүй байгаа нь эвгүй байдалд оруулж мэднэ. Зарим хүмүүсийн хандлага таны гайхширлыг төрүүлнэ. Бусдад хэт итгэх хэрэггүй.
Хумх: Ажил дээрээ хэрүүл маргаан хийвэл хэт стресст орох аюултай байна. Өөрийн мэдрэлийн эд эсийг хайрла. Амарч тайвшрахад зориулан цаг гарга. Ажил хэргийн чухал яриа хэлэлцээрийг хойшлуулахад тохиромжтой өдөр болно. Та бүхэн цаашид хийх ажлаа дахин төлөвлөх хэрэгтэй байж магадгүй.
Загас: Тайван бус өдөр болно. Мөнгө, эрх мэдэл хөөсөн хүмүүсийн арга зальд автахаас сэргийл. Зарим үед үнэний төлөө үгээ хэлэх шаардлага гарна. Элдэв дарамт заналхийлэл ирэх боловч бүү бууж өг. Өчүүхэн эрх ашиг эсвэл амиа бодсон байдлын төлөө үнэнээс зугтвал та насан туршдаа харамсана. Од эрхэс шинэ өөрчлөлт болохыг зааж байна.