Цаг үеийн мэдээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ 2024 оны IV улирлын төлбөрийн баримтыг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.

Тодруулбал, 2024 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2025 оны нэгдүгээр сарын 8-ны 23.59 цагийн өмнө ebarimt системд бүртгүүлэх юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Улмаар тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай.

Таны сурталчилгаа