Энэ онд Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнөөр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ярилцсан юм.
Мөн 2024 онд Биеийн тамир, спортын салбарт зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлээр ярилцан, санал солилцлоо.