Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 15 байгууллагын 112 тамирчин өрсөлдсөн юм.
Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн +81 кг, эрэгтэйчүүдийн -102 кг, +102 кг-ын тэмцээний медальтнууд тодорсон.
Багийн дүнгээр эмэгтэйчүүдийн тэмцээнд Баянгол дүүрэг Ээрмэл клуб, эрэгтэйчүүдийн тэмцээнд "Алдар" спорт хороо тэргүүлэв.
УАШТ-ий үеэр спортын дэд мастер ес, спортын мастер нэг, ОУХМ цолтон нэг төрөн гарсан бол залуучуудын дээд амжилт таван удаа, насанд хүрэгчдийн дээд амжилт хоёр удаа эвдэгдлээ.
Тэмцээний дүн:
Эмэгтэй +81 кг
1.А.Баясгалан (Самбуу сан) 180 кг (77+103 кг)
2.Г.Чинболор (Увс нуур) 148 кг (72+76 кг)
3.С.Саранцэцэг (Баянгол) 140 кг (65+75 кг)
-102 кг
1.А.Амартөгс (Алдар) 260 кг (120+140 кг)
2.Д.Чинзориг (Баянгол Ээрмэл) 225 кг (100+125 кг)
3.О.Золбаяр (Алдар) 211 кг (95+116 кг)
+102 кг
1.Р.Мөнх-Оргил (Алдар) 271 кг (115+155 кг)
2.Б.Сумъяабаяр (Алдар) 263 кг (117+146 кг)
3.М.Бахберген (Баян-Өлгий) 251 кг (112+139 кг)
Багийн дүн
Эмэгтэй
1.Баянгол дүүрэг Ээрмэл клуб
2.Өвөрхангай аймаг, Өв хүч холбоо
3.Самбуу сан клуб
Эрэгтэй
1.Алдар спорт хороо
2.Ган кроссфит клуб
3.Алдар спорт хороо, Чингэлтэй дүүрэг