Цаг үеийн мэдээ

Тул (Hucho taimen) нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий жуулчдын анхаарлыг ихэд татдаг.

Тул загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай байх боловч голдуу оливын ногоон өнгөтэй ба толгойноос нуруу, сүүл хүртэл улаан бордуу өнгө хосолсон байна. Яргайн овгийн загас дотор хамгийн том нь юм.

Биеийн урт нь голчлон 1,5-2 метр урт байх ба биеийн жин нь 60-80 кг хүрдэг.

Тул загас 40 хүртэл насалдаг.

Бэлгийн бойжилт нь 5-7 настайдаа гүйцэх ба энэ үе дээ 55-60 см урттай, 1,5 - 3 кг жинтэй байдаг.

Таны сурталчилгаа