Цаг үеийн мэдээ

"Канвон-2024 залуучуудын өвлийн Олимпын албан ёсны бэлгэдэл сахиус Мүнчу нь цасан бөмбөлөг бөгөөд цасаар байлдаж тоглох үед нисэж буй цасан бөмбөлгийн хэлбэртэй. Энэ нь спортын нэг онцлог болох хурдыг илэрхийлж буй юм. 

Цасан бөмбөлөг хийх үед хэлбэр дүрс нь өөр өөр болдог ч цас гэдэг мөн чанар нь хэвээр байдагтай адил залуучуудын Олимп нь залуусыг нэгтгэж, хүсэл мөрөөдлөө хуваалцан, хамтдаа хөгжилдөх санааг агуулсан байна.

Маскотын нэр 

Мүнчу нь олон ургалч үзэл санаа болон хүч нэг дор төвлөрсөн гэх утгыг илэрхийлдэг “мунгчида” гэдэг үгийн үндсийг агуулсан нэр юм.

Мүнчугийн түүх 

“Пёнчан-2018” өвлийн Олимпын наадмын албан ёсны бэлгэдэл сахиус Сүхоранг, Бандаби хоёрын цасан бөмбөгийн тулааны үеэр тоглосон цасан бөмбөг нь "Канвон-2024" залуучуудын өвлийн Олимпын наадмаар Мүнчу болон дахин төржээ. 

Сохоранг, Бандаби хоёрын спортын сүнсийг шингээсэн Мүнчу бусад тамирчдын адил нүдний шил, ороолт зүүн олимпод бэлтгэж буй залуусыг ажиглаж, тэмцээнээ сэтгэл догдлон тэсэн ядан хүлээж байна.

Мүнчугийн зан чанар

Хүсэл тэмүүлэл, урам зоригоор дүүрэн Мүнчу ямар ч сорилт бэрхшээлээс айдаггүй бөгөөд тусламж хэрэгтэй найздаа туслахад хэзээд бэлэн байдаг.

Залуучуудын өвлийн Олимпын бэлгэдэл сахиус өхөөрдөм цасан бөмбөг Мүнчу халуун дулаан сэтгэлээр инээмсэглэн, анд найзуудын хамт гараа даллан "Канвон-2024" наадмын цас мөсөн талбараас мэндчилгээ дэвшүүлж байна.

Таны сурталчилгаа