Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хурлаар ЗГТА-БТСУХ-ноос өгсөн чиглэлийн дагуу, холбогдох дүрэм журмыг баримтлан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томиллоо.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монгол улсын гавьяат тамирчин Э.Ням-Очир,
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар Монгол улсын гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, Б.Батзориг, Л.Энхбаяр нар томилогдлоо.