Цаг үеийн мэдээ

NBA-гийн бүх оддын тоглолт Indiana хотноо өнөөдөр боллоо. Өмнөх форматаараа буюу Eastern conference, Western conference-оор хуваагдаж NBA-гийн хамгийн шилдэг 24 тоглогч өрсөлдсөн юм.  Энэхүү тоглолтыг дэлхийн сагсанбөмбөгийн баяр гэж нэрлэдэг.

Eastern-ийг Milwaukee Bucks багийн тоглогч Giannis Antetokounmpo, Western-ийг Los Angelos Lakers багийн тоглогч Lebron James ахалсан юм. Хоёр багийн тоглолт 211-186-ын харьцаатай East бүсийн ялалтаар өндөрлөсөн юм. Ийнхүү Eastern NBA-гийн түүхэнд 1973 оноос хойш 200-гаас дээш оноо авсан анхны баг боллоо.

Тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Milwaukee Bucks багийн тоглогч Damian Lillar 39 оноо авч нэрлэгдэв. Тэрээр талбайн голоос хоёр ч шидэлт амжилттай болгосон. Түүнтэй MVP-ийн төлөө Indiana Pacers багийн тоглогч Tyrese Haliburton хүчтэй өрсөлдөж 32 оноо авсан. Харин эсрэг багаас Timberwolves багийн тоглогч Karl-Anthony Towns 50 оноо авлаа.

Таны сурталчилгаа