Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцож буй. Өнөөдөр тэд эхний тоглолтоо хийнэ.
Сагсанбөмбөгийн тэмцээний өмнө Power ranking гаргадаг. Манай багтай нэг хэсэгт орсон Хятад, Япон, Гуамын шигшээ багууд топ 10-т эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал, Япон 2-т, БНХАУ 7-д, Гуам 10-т тус тус эрэмбэлэгдэж буй. Манай баг Power Ranking-ийн 22-т эрэмбэлэгдэж байгаа. Хэсгээсээ хамгийн багадаа нэг тоглолтод ялалт байгуулж байж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Өнөөпөр БНХАУ-ын эсрэг 19:30 цагаас Монгол шигшээ тоглоно. 25-нд UG Arena-даа Гуамын шигшээ багийг хүлээж авах юм. Манай улсын шигшээг Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн ахална. Харин ахлах дасгалжуулагчаар Вассилис Фракиас ажиллах юм.