Цаг үеийн мэдээ

(Та бүхэнд FIBA-ийн албан ёсны сайтад нийтлэгдсэн Б.Билгүүний ярилцлага, мэдээг орчуулан хүргэж байна.)

Тэмцээний талаар Б.Билгүүн: "Мэдээж энэ тэмцээн бол Монголын шигшээ багийн хувьд маш их ач холбогдолтой. Учир нь бид яг энэ шатанд 2013 онд өрсөлдөөд Азийн аварга оролцох боломжоо алдаж байсан.Харин дахин энэ шатанд өрсөлдөх болсондоо их баяртай байгаа бөгөөд бидэнд дутуу үлдээсэн зүйл байгаа. Харин миний хувьд энэ тэмцээн бол миний замналын  хамгийн том чухал мөч  байх болно."

Монгол улсад зохион байгуулагдсан урьдчилсан шатны өрсөлдөх тэмцээний 7 тоглолтод Б.Билгүүн 13.6 оноо, 4.3 самбар, 2.0 оновчтой дамжуулалт, 1.3 бөмбөг таслалт, 1.0 хаалт дунджилсан байна. Тус шатанд Монгол улсын шигшээ багтай  өрсөлдсөн Хонконг, Тайланд, Гуамын шигшээ багууд энэ удаагийн  урьдчилсан шатанд оролцож байгаа юм.

Б.Билгүүн: “Бид өнгөрсөн  урьдчилсан шатны оролцох тэмцээнд бол харьцангүй ойролцоо түвшний багуудтай өрсөлдсөн. Харин энэ шат бол Япон Хятад Гуам гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт орсон учраас бид илүү хариуцлага өндөр түвшний сагсан бөмбөгийг тоглохыг зорино. Мөн манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын баг Грек дасгалжуулагчийг сонгосон байгаа учраас илүү Европ хэв маягийн сагсан бөмбөгийг тоглохыг зорих болно. Яг одоо Монгол улсын дотоодын лигийн тэмцээний Плей-оффийн тоглолтууд явагдаж байгаа учраас бид маш бага хугацаанд шигшээ багийн цугларалтаа хийж амжилттай оролцохыг зорьж байна.”

“Хятадын шигшээ багийн тухайд гэвэл Хятадын улсын хувьд техник технологи хүн амь эдийн засаг гээд маш олон зүйлээр дэлхийн тэргүүлж байгаа хүчирхэг орны нэг. Хятад орон бол монгол улсын мөнхийн хөрш улсын нэг. Хятадын сагсан бөмбөгийг бид хүүхэд байхаасаа үзэж харж өссөн. Тэд бол ази тивээс Дэлхийн аварга, Олимпийн наадамд амжилт үзүүлэх хамгийн өндөр боломжтой багуудын нэг гэж хардаг. Тэд бол энэ тэмцээний хамгийн хүчирхэг баг. Би өмнө тэдний эсрэг 3-4 удаа тоглож байсан.”

“Бид эхний тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг тэдний талбай дээр тоглох учраас үнэхээр амаргүй тоглолт болох байх. Гэхдээ бидэнд тэдний эсрэг тоглож байсан туршлага бий.

Бид өмнө Монгол улсын шигшээ багийнхаа хувьд Хятадын шигшээ багийг хожиж байсан тохиолдол байхгүй. Гэхдээ бид бас бусад багуудын адил өсөж хөгжсөн гэдгийг тэдний эсрэг харуулах болно. Учир нь манай дасгалжуулагчдын баг тэдний эсрэг бэлдсэн тактик хувилбар байгаа гэдэгт итгэж байгаа.”

“Манай багийн хувьд эх орондоо талбай дээрээ тоглолт авна гэдэг бол маш чухал. Бид ихэнхдээ зочлон тоглолтыг хийдэг байсан. Харин  урьдчилсан шатанд оролцох тэмцээн бидэнд маш олон гайхамшигтай зүйлийг ойлгуулж өгсөн. Бид хөгжөөн дэмжигчдээ төлөөлж талбайд гарсан л бол ядрах цуцах буцах эрх бидэнд үгүй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан. Манай хөгжөөн дэмжигчид бол 20%-30% бидний  амжилтад нөлөөлөх болно.”

“Гуамын шигшээ багийн тухайд бол тэд  тоглолтын арга барил маш онцлогтой баг. Тэд биеийн хүч болон ганцаарчилсан хувь хүний ур чадварыг ашигласан тоглолтыг илүү сайн хийж тоглодог баг гэж боддог. Энэ удаагийн Гуамын шигшээ баг бол маш хүчтэй бүрэлдэхүүнтэй баг. Миний хувьд би өмнө 2013 онд тэднийг хожиж байсан бол өнгөрсөн эх орондоо хүлээн авсан тэмцээнд бид тэдэнд 1 оноогоор маш харамсалтай хожигдол амссан. Бид түвшин ойролцоо учраас тухайн тоглолтод хэн эрч хүчтэй орж ирсэн баг хожил авах боломжтой гэж би харж байна.”

"Монгол улс  жилийн 4 улиралтай учраас спортын төрлийн хөгжил янз бүр байдаг. Гэхдээ хамгийн сайн хөгжих боломж бүрдсэн спорт бол сагсан бөмбөг гэж би боддог. Хамгийн их хүүхэд залуучуудын сонирхдог спорт бол сагсан бөмбөг юм гэж би боддог. 

Судалгаанаас харж байхад сонирхдог гэхээсээ илүү хичээллэдэг хүүхэд залуус тамирчин хамгийн их байдаг. Мөн монголд багийн спортууд дундаа тамирчдын цалин хангамж, спорт заал танхим дэд бүтэц, сагсан бөмбөгийн холбооны эрхзүйн чадамж, санхүүгийн боломж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжоороо мөн олон улсад амжилт үзүүлэх хамгийн өндөр магадлалтай спортоор нэрлэгдэж байдаг. Жишээ нь манай улс 3х3 төрлөөр азийн болон дэлхийн олимпийн наадамд өндөр амжилтыг үзүүлдэг.

Мөн монгол улсаас маш олон тамирчид гадаадын томоохон лигүүдэд тоглох боломж бүрдэж байгаа. Мөн манай өсвөрийн ихэнх шилдэг тамирчид сагсан бөмбөг өндөр хөгжсөж улсуудад сурж хөгжиж байна.

Миний хувьд хүүхэд байхад манай улсын орон сууц  болгоны гадаа сагсан бөмбөгийн шит байдаг байсан. Хэрвээ эвдрэх гэмтэх үед бид найз нартайгаа нийлээд өөрсдөө шит талбай бусад юмаа янзлаад тоглодог байсан нь намайг энэ спортоор хичээллэх болсон шалтгаануудын нэг. Мөн бидний чөлөөт цагаа өнгөрөөх хамгийн шилдэг арга бол орон сууцны гадаа найз нартайгаа сагсан бөмбөг тоглох байсан учраас энэ спортод илүү их орсон. 

Хамгийн анх манай аав ээж надад гэрийн хаалганд тогтоодог жижиг шит авч өгөөд түүнд тохож байсан мөч миний хамгийн тод үлдсэн дурсамж байдаг."

Монголын Сагсан Бөмбөгийн хувьд түүхийн шинэ хуудсыг нээх боломжийн өмнө нь ирээд байна. Б.Билгүүн хожил авч, гайхалтай дурсамжийг бүтээж чадах болов уу.

Таны сурталчилгаа