Цаг үеийн мэдээ

-Д.ЦОГЗОЛМАА 23 ХҮРТЭЛХ НАСНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГААР ТОДОРЛОО-

Өнгөрсөн сард явагдсан Насанд хүрэгчдийн УАШТ-ий 72 кг-ийн жинд зодоглож хүрэл медаль хүртсэн Д.Цогзолмаа энэ удаад 23 хүртэлх насны Монгол Улсын АШТ-д түүртэхгүй түрүүлж, өөрийн нэрийг дархлав. Түүний хувьд, цэргийн дэлхийн аварга, 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин билээ.

Насанд хүрэгчдийн УАШТ-д өнөө жил анх удаагаа өрсөлдөж 68 кг-аас мөнгөн медаль зүүсэн өсвөрийн Ази тивийн аварга Э.Одзаяа эл тэмцээнээс мөн л мөнгөн медаль хүртэв.

Харин хүрэл медалийг Т.Уянга-Эрдэнэ, Г.Туяамаа нар зүүсэн юм.