Цаг үеийн мэдээ

М.МӨНХГЭРЭЛ 23 ХҮРТЭЛХ НАСНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГААР ТОДОРЛОО

Өнгөрсөн сард явагдсан Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Мөнхгэрэл тэмцээний туршид өрсөлдөгчдөө илт давуу ялсаар, шигшээд шалгарсан. Тэрбээр финалд "Алдар" спорт хорооны тамирчин Г.Оюундарийг даралтаар цэвэр ялсан юм.  Ийнхүү М.Мөнхгэрэлийн хувьд, 2024 он гарснаар дотоодын хоёр том тэмцээнд дараалан түрүүлээд байна. 

50 кг-д мөнгөн медалийг цэргийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Оюундарь, хүрлийг Монголын оюутны спортын V "Универсиад" их наадмын хүрэл медальт Г.Саруулбуян, "Хантайшир" дэвжээний бөх Б.Наранцэцэг нар хүртлээ.