Цаг үеийн мэдээ

Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг 63:74 харьцаатайгаар Гуамын шигшээ багт ялагдсан. Тоглолтын дараа Ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч Б.Билгүүн хэвлэлд ярилцлага өглөө.

Багийн ахлагч Б.Билгүүн: -Тоглолт өндөр темптэй болсон. Бидэнд талбайн давуу тал байлаа. Үүнийгээ ашиглаж тоглолтын үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодсон. Хараахан хүссэн үр дүнгээ гаргаж чадсангүй. Гуамын шигшээ багтай 2013 онд тоглож байсан. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард учраа таарч хожигдсон. Өнөөдөр гурав дахиа тоглолоо. Дараагийн Гуамын талбай дээр очиж тоглох тоглолтод илүү хариуцлагатай, илүү бэлтгэлтэй очиж хариу барина.

Хятад болон Гуамтай тоглосон тоглолтууд өмнөх шигшээ багийн тоглолтуудтай харьцуулбал харьцангуй муу байлаа. Оновчийн хувьд аль ч багаас дутуу байлаа. Багийн тоглолт бэлтгэлийн дагуу байсан. Ойлголцол дажгүй байлаа. Нэгийн эсрэг нэг ур чадварууд байрлал бүр дээр дутлаа. Самбарын доорх хүчний тоглолт дээр зөрүү гарлаа. Дараагийн тоглолтуудад гадны оронд тоглож буй тоглогчид маань орж ирээд илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө.

Таны сурталчилгаа