Цаг үеийн мэдээ

Монголын буудлага спортын холбооноос мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.

Иймд цаг агаарын гамшигт үзэгдэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж 2024 оны нэгдүгээр улиралд орон нутагт болон нийслэлд зохион байгуулахаар төлөвлөгдсөн улсын аварга шалгаруулах тэмцээн болон бүсийн чанартай тэмцээнүүдийн зохиогдох хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 21-нээс 2024 оны гуравдугаар сарын 15-ныг хүртэлх өдрүүдэд түр хойшлуулах арга хэмжээ авч ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

Дээрх мэдэгдэлийн дагуу МБСХ-ны цуврал “ЦОМ-1” тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшилж байна” гэжээ.

Таны сурталчилгаа