Цаг үеийн мэдээ

Өсвөр үе, залуучуудын УАШТ-ий үнэмлэхүй аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, Улсын начин Энхтүвшингийн Батмагнай бэртлээсээ эргэн ирж, 125кг-ын жинд таамгийн дагуу түүртэлгүй түрүүллээ.

Мөнгөн медалийг өсвөрийн УАШТ-ий хошой алтан медальтай Д.Нарантулга зүүсэн бол хүрэл медалийг Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт Ц.Мөнхбаяр, "Алдар" спорт хорооны Б.Шаравдорж нар хүртлээ.