Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос санаачлан зохион байгуулах “Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг 2024 оны 03-р сарын 01-ний өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. 

Зудын байдалтай байгаа аймаг, сумын малчид, иргэдэд туслах мөнгөн болон эд материал, түлш шатахууны дэмжлэг үзүүлэх энэхүү “Малчин түмэндээ тусалъя” арга хэмжээнд нэгдэж ажиллахыг аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, нийт бөхчүүддээ хандан уриалж байна. 

Тус барилдааны шууд дамжуулалтын үеэр хандивын данс байршуулан ажиллах бөгөөд аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, бөхчүүд өөрсдийн сонгосон аймаг, сум, малчдад хандиваа гардуулан өгөх боломжтой.