Цаг үеийн мэдээ

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанууд өнөөдөр эхэлж, хоёр дахь барилдаанд Увс аймгийн баг Завхан аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 17-8-аар илт давуу ээлжит ялалтаа авлаа.

Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /3/, улсын аварга П.Бүрэнтөгс /3/, улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Л.Энхсаруул /3/ улсын начин О.Түмэн /4/, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ /3/ нар нийт 17 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын начин Т.Дүгэрдорж /3/, аймгийн хурц арслан М.Амарсанаа /2/, аймгийн арслан А.Нармандах /1/, аймгийн арслан Д.Батбаатар /2/, аймгийн арслан Х.Болдбаатар /барилдаагүй/ нар нийт 8 даваа авлаа. Завхан аймгийн баг сэлгээгүй барилдав. 

Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Ш.Уламбаяр нар ажиллалаа. 

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм. 

Маргааш 15:45 цагаас Архангай-Сүхбаатар аймгийн багууд учраа тааран барилдана. 

Таны сурталчилгаа