Цаг үеийн мэдээ

Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч С.Наранбатын урилгаар Австрали Улсаас ОУ-ын шүүгч, зохион байгуулагч, ФИДЕ-гийн тусгай хэрэгцээт шатарчдын асуудлыг хариуцсан зөвлөлийн дарга Jamie Kenmure манай улсад зочилж байна. Ингэхдээ, тун удахгүй шүүгч нарт зориулсан сургалтыг МШХ-ны шүүгчдийн зөвлөлтэй хамтарч зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Түүнчлэн, тусгай хэрэгцээт шатарчдын дунд ирэх 6-р сард зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний тухай холбогдох шатарчид болон салбар зөвлөлтэй санал солилцох ажлыг зохион байгуулна.

Түүнийг МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч.Чингүүн болон ФИДЕ төлөөлөгч, Их мастер А.Энхтуул нар угтан авлаа.

Таны сурталчилгаа