Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанууд эхэлж хоёр дахь өдрийн эхний барилдаанд Архангай аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 21:4-өөр илт давуу ялж, шигшээ наймд шалгарлаа.
Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /1/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, улсын харцага С.Сүхбат /5/, аймгийн арслан Д.Ням-Очир /0/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ нар нийт 21 даваа авсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /3/, аймгийн арслан Э.Буянтогтох /0/, аймгийн заан Б.Бадамдорж /0/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ /1/ нар нийт 4 даваа авлаа.
Сүхбаатар аймгийн баг сэлгээгүй барилдав.
Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан О.Баярхүү нар ажиллалаа.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг, давсан бөхчүүд давааны мөнгөө гардацгаасан юм.
Одоо 19:45 цагаас Булган –Баян-Өлгий аймгийн багууд учраа тааран барилдана.