-ОЛОН УЛСЫН А КАТЕГОРИЙН ШҮҮГЧ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ JAMIE KENMURE МОНГОЛД ИРЛЭЭ-
Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч С.НАРАНБАТ-ын урилгаар Австрали Улсаас ОУ-ын шүүгч, зохион байгуулагч, ФИДЕ-гийн тусгай хэрэгцээт шатарчдын асуудлыг хариуцсан зөвлөлийн дарга ноён Jamie Kenmure манай улсад зочилж байна. Ингэхдээ, тун удахгүй шүүгч нарт зориулсан сургалтыг МШХ-ны шүүгчдийн зөвлөлтэй хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд та бүхэнд удирдамжийг удахгүй хүргэнэ.
Түүнчлэн, тусгай хэрэгцээт шатарчдын дунд ирэх 6-р сард зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний тухай холбогдох шатарчид болон салбар зөвлөлтэй санал солилцох ажлыг зохион байгуулахыг дуугахад таатай байна.
Өчигдөр шөнө хүндэт зочноо МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч.ЧИНГҮҮН болон ФИДЕ төлөөлөгч, Их мастер А.ЭНХТУУЛ нар хүлээн авлаа.