Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос санаачлан зохион байгуулах “Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2024 оны 03-р сарын 01-ний өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. 

Тус барилдааны шууд дамжуулалтын үеэр хандивын данс байршуулан ажиллах бөгөөд аймаг, сумын салбар холбоод болон бөхийн дэвжээд, бөхчүүд өөрсдийн сонгосон аймаг, сум, малчдад хандиваа гардуулан өгөх боломжтой. 

"Малчин түмэндээ тусалъя" хандивын Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлэнэ. 

https://www.devjee.mn/t/4WH7We6h1efOPWQCW3M8