Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн гурав дахь өдрийн эхний барилдаанд Төв аймгийн баг Дорноговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Төв аймгийн баг 19:6-аар яллаа.
Төв аймгийн багт улсын начин Г.Ганжад /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, аймгийн арслан Л.Даваажамц /5/, аймгийн арслан Н.Дашдаваа /4/, аймгийн арслан Л.Энхтүвшин /4/ нийт 19 даваа авсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /0/, аймгийн арслан М.Бямбадорж /2/, аймгийн арслан Б.Бадрал /1/, аймгийн арслан Б.Батсайхан /1/, аймгийн арслан Х.Очирхуяг /2/, нийт 6 даваа авав.
Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Ө.Даваабаатар, чөлөөт бөхийн ОУХМ Л.Энхбаяр, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал нар ажиллалаа.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.
Одоо 19:45 цагаас Ховд, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдана.