Цаг үеийн мэдээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн ирэх сарын 1-ний өдөр эхэлнэ. Уг тэмцээнд 69 улсын 497 жүдоч хүч сорино. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид уг тэмцээнд өрсөлдөхөөр хилийн дээс алхав. Баг тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч Р. Нямлхагва, Ч. Болдбаатар, М. Бундмаа нар удирдаж эмчээр Япон улсын иргэн Масатоши Нишикидо ажиллах юм. Багийн бүрэлдэхүүнд 

Эрэгтэйчүүд 

-60кг Э. Ариунболд, Э. Сумьяабазар 

-73кг Б. Эрдэнэбаяр 

-81 кг  Г. Болор-Очир 

-91 Г. Алтанбагана

Эмэгтэйчүүд 

-48 кг Г.Наранцэцэг, Г. Баасанхүү

-52 кг Л. Сосорбарам 

- 63 кг Б. Ганхайч 

-70кг Б. Ням-Эрдэнэ, С. Лхагвадулам 

-78 кг О. Хүслэн, Б. Эрдэнэт-Од 

+78 кг А. Адьяасүрэн  нарын бөхчүүд хүч үзнэ.

Таны сурталчилгаа