ФИБА-гаас дэлхийн тив бүрийн сагсан бөмбөгийн лигийн аварга клубүүдийн дунд Basketball Champions League (BCL)-г тив бүрд зохион байгуулж эхлээд байгаа билээ.
МСБХ-ноос өнгөрөгч 8 дугаар сард болсон ФИБА Конгрессын үеэр ФИБА-тай уулзаж тус лигт Монголын клубүүд, лигийн аварга багуудаа оролцуулах хүсэлтээ албан ёсоор тавьж Үндэсний дээд лигээ холбохоор төлөвлөн хамтран ажиллаж эхэлсэн юм.
Ийнхүү өнгөрөгч оны 8 дугаар сараас эхэлсэн ФИБА-тай хийсэн хэлэлцээр үр дүнд хүрч МСБХ өнгөрсөн сард албан ёсны гэрээ байгуулж, ФИБА-гаас албан ёсоор зарлалаа.
ФИБА-тай хийсэн гэрээний хүрээнд:
1. Монгол улсад BCL-Asia Qualifier Round 1-ийг 4 дүгээр сарын 3-наас 7 өдрүүдэд зохион байгуулах эрхийг авлаа.
2. Үндэсний Дээд Лиг-ийн аварга баг Монгол улсаа төлөөлөн BCL-Asia-д өрсөлдөх боллоо.
3. 2024 оны Round 1-г зохион байгуулах эрхийг авсан тул зохион байгуулагч орны давуу эрхээр 2 баг оруулах эрхтэй боллоо. Ингэснээр 2023-24 оны улирлын Финалд үлдсэн багууд BCL-Asia Qualifier Round 1-д өрсөлдөх эрхтэй болно.
Манай улсад 8 баг 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж 4 баг 2-р шатанд шалгарна. 2-р шатнаас 2 баг BCL Asia-д PBA, CBA, KBL, B League, FIBA WASL-аас шалгарсан багуудтай Азийн хамгийн хүчирхэг багуудтай ирэх 6 дугаар сард өрсөлдөх боломжтой болно.