Цаг үеийн мэдээ

Японы нийслэл Токио хотод өнөөдөр /2024.03.03/ болсон  "ТОКИО-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Галбадрахын Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна. Онцлоход, Г.Хишигсайхан Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.

Таны сурталчилгаа