Цаг үеийн мэдээ

Монголын жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр холимог багийн тэмцээн явагдаж 2024 оны аваргууд тодорлоо. Холимог багийн тэмцээнд нийт 13 баг олимп системээр өрсөлдсөнөөс хүрэл медалийн төлөө “Мон-Алтиус” ахлах сургуулийн баг Монголын Жүдо Академийн  багууд өрсөлдөж “Мон-Алтиус” баг өрсөлдөгчөө 4:2 харьцаагаар ялж хүрэл медалийн эзэд боллоо. Мөн хүрэл медалийн төлөө “Magic team” клуб болон “Боржин” клубүүд өрсөлдлөө. Энэхүү өрсөлдөөнд “Magic team” баг ялалт байгуулж хүрэл медалийг энгэртэй гялалзууллаа. Холимог багийн 9 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийн төлөө “Хангарьд” баг “ Хилчин”клубийн багууд өрсөлдлөө.  Шийдвэрлэх финалын барилдаанд  “Хилчин” клубийн баг илүүрхэж 2024 оны аварга багаар тодорлоо. Харин залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний  шилдгүүдээр эрэгтэй тамирчдаас Спортын төв сургуулийн тамирчин Ж.Энхтөр, эмэгтэйчүүдээс “Тэмүүжин” клубийн тамирчин Б.Урангоо нар тодорлоо. Ийнхүү Монголын жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.  Тэмцээнд оролцож байгаа тамирчид дасгалжуулагч, үзэгч хөгжөөн дэмжигчид энэ жилийн тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд явагдсаныг онцолж байлаа.

Гэрэл зургийг Ч.Ганболд

Таны сурталчилгаа