Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан 2024 оны гуравдугаар сарын 11-17 хооронд Өмнөговь аймагт болох байсан U15 насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны есдүгээр сарын 9-15 хооронд Өмнөговь аймагт болохоор хойшиллоо. Бусад тэмцээнүүд хуваарийн дагуу явагдах болно" гэжээ.