Боксын шигшээ багийн тамирчид Итали улсад болж буй олимпын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцож чадалгүй үзэгчдийн суудалд сууж байгаа аж. Тодруулбал уг тэмцээний мэдүүлгийг хугацаанд нь өгч чадалгүй хоцроож, тамирчид сугалаанд оролцож чадаагүй байна.
Энэ талаар тодруулахаар Монголын боксын холбоо руу холбогдоход “Холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа хүлээлгэн өгч байгаа. Нарийн бичгийн дарга Ц.Батнасан Итали улс руу явсан” гэдэг хариултыг өглөө.
Тамирчдын сугалааг дараах линкээр харж болно. Үүнд нэг ч монгол тамирчны нэр алга байгаа юм.
https://www.facebook.com/story.php?story_fbid=7710369495663685&id=100000721335857
Олимпын эрх олгох дараагийн тэмцээн тавдугаар сард Тайландын Бангкок хотноо болно.