Цаг үеийн мэдээ

Тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аварга, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны багш, ОУХМ, ахлах дэслэгч Болдбаатарын Наадам  АНУ-д тулааны олон улсын фестивальд тэргүүлж, алтан медаль хүртсэн баярт мэдээ ирлээ. АНУ-ын Охой муж Колумбус хотод хоёрдугаар сарын 29-ний өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд Арнольд классик тулааны олон улсын фестивальд Муайтай боксын төрөлд 88 кг-ын жинд амжилттай оролцож, тэргүүлсэн байна. Тэрээр энэ төрөлдөө 2019 онд мөн түрүүлж байсан бөгөөд 5 жилийн дараа аваргаа дахин бататгаж, олон улсын тулааны спортоор хичээллэдэг тамирчдын талархлыг хүлээсэн байна. 

Ахлах дэслэгч Б.Наадам нь тулааны спортын дэлхийн хошой аварга, Азийн аваргаар шалгарч байсны зэрэгцээ Зэвсэгт хүчний аварга шалгаруулах гардан тулааны тэмцээнд 9 удаа аваргалж, өөрийгөө дархалсан Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг юм.

Таны сурталчилгаа