Цаг үеийн мэдээ

Өдгөө 16 настай Монголын сагсанбөмбөгийн ирээдүй болсон С.Ган-Эрдэнэ Охайогийн их сургуулиас(Ohio Bobcats) тэтгэлгийн санал авчээ. Тус сургуулийн баг Америкийн коллежийн сагсан бөмбөгийн 1-р дивизионд харьяалагддаг. Энэхүү дээд түвшинд манай улсаас Ш.Энхийн-Од тоглодог бөгөөд дараагийн тоглогч нь С.Ган-Эрдэнэ боллоо. Ohio Bobcats нь Mid-American Conference (MAC) буюу Дунд-Америкийн Бүсд харъяалагддаг баг юм. Охайо Их Сургууль бол 220 жилийн агуу их түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн хөтөлбөр нь хамгийн сүүлд 2021 онд March Madness-д шалгарчээ. 

Энэ жилийн хувьд Бобкатс бүсдээ 11-5 амжилт үзүүлж плэйоффт 3-р байраар шалгараад байгаа юм. Энэ талаар түүний хуурай аав Ц.Шаравжамц "Одоогоос яг таван жилийн өмнө дэлхийд 2 нар мандах шиг болж билээ. Тэр өдөр хүү маань Д1 сургуулийн анхны урилгаа авч байжээ.

Ахынхаа замаар тууштай хөдөлмөрлөж зүтгэж байгаа өндөр хүү маань өнөөдөр Сагсан бөмбөгийн эх оронд хэн бүхний хүрээд байдаггүйд хүрч Их сургуулийн анхны урилгаа авлаа. Хуурай аавын хувьд дахин дэлхийд 2 нар мандах мэт хөлгүй их жаргалыг мэдэрлээ. Энэ хүртэлх зам хатуу байсан. 

Хүү минь 16хан насандаа энэ өндөрлөгт хүрнэ гэдэг хэр их боломж чадвартай вэ гэдгийг харуулж байгаа юм. Гэр бүлээрээ баярлаж хөөрөөд бөөн юм болж байна. С.Ган-Эрдэнэ хүүдээ болон Солонго ээжид нь халуун баярыг хүргээд нийт Монголын сагсан бөмбөг болон спорт сонирхогчдын өмнөөс эрүүл энх, илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хайртай шүү" гэжээ.

Таны сурталчилгаа