Цаг үеийн мэдээ

NBA-с Монголын хөгжөөн дэмжигчдэд зориулсан Фейсбүүк хуудас нээсэн нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд таатай мэдээ болоод байгаа билээ. Энэ үйл явдал нь NBA дэлхий дахинд цар хүрээгээ улам тэлж буйн нэг баталгаа болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сагсан бөмбөг эрчимтэй хөгжиж, сагсан бөмбөгийн спортын хөгжөөн дэмжигчид ч улам бүр нэмэгдэж байгаа.

NBA-ийн хөтөлж, хариуцан ажиллуулдаг энэхүү хуудсаар Монгол үзэгчдэд зориулсан мэдээлэл, тоглолтын онцлох агшин болон хөгжөөн дэмжигчдийн дуртай баг, дуртай тоглогч, дуртай тоглолтынхоо талаарх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас эх хэл дээр нь хүргэх, Монгол дахь хөгжөөн дэмжигчдийг хооронд нь улам ойртуулах зорилготой ажээ.

Монголын хөгжөөн дэмжигчдэд зориулан бэлтгэн хүргэх контентыг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл NBA Mongolia албан ёсны хуудаст Like дарж, нэгдэхийг NBA-ийн албан ёсны Фейсбүүк хуудас уриалж байна.

Холбоос: https://www.facebook.com/NBAMNG