Цаг үеийн мэдээ

АНЭУ-ын Дубай хотод пара байт харвааны “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгох тэмцээн хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд болж байна. 

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор таван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медаль хүртэж, “Парис-2024” паралимпын наадамд оролцох эрхээ авлаа. 

Д.Сэлэнгээ нь ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт тамирчин бөгөөд зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болж байна.