Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан дууслаа.
Эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 68, 72кг-ийн барилдаанууд явагдаж медальтнууд тодорсон.
Манай улсаас 53кг-д Б.Болортуяа алтан медаль, 55кг-д М.Дөлгөөн мөнгөн медаль, 59 кг-д Х.Болортуяа мөнгөн медаль, 68 кг-д Э.Дэлгэрмаа алтан медаль тус тус хүртлээ.
Эмэгтэй тамирчид багийн нийлбэр дүнгээр 133 оноотой II байрт шалгарсан байна.
53 кг
1.Бат-Очирын Болортуяа (Монгол)
2.Зейнеп Йетгил (Турк)
3.Наталья Малышева (AIN)
3. Шохида Ахмедова (Узбекистан)
55кг
1. Екатерина Вербина (AIN)
2. Мөнхболдын Дөлгөөн (Монгол)
3.Эсра Пул (Турк)
3. Севил Назарова (AIN)
59 кг
1.Мию Наканиши (Япон)
2.Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
3. Калмира Билимбекова (Киргизстан)
3.Гулдана Бекеш (Казахстан)
62 кг
1.Айсулуу Тыныбекова (Киргизстан)
2. Ирина Кузнецова (Казахстан)
3.Амина Танделова (AIN)
3.Алина Касабиева (AIN)
68 кг
1.Энхсайханы Дэлгэрмаа (Монгол)
2. Ноеми Сабадос (Унгар)
3. Ханум Велиева (AIN)
3. Елена Шалыгина (Казахстан)
72 кг
1.Сумире Ниикура (Япон)
2. Женнифер Рослер (Герман)
3.Лилли Шнайдер (Герман)
3. Шамшиябану Тастанбек (Казахстан)
Багийн дүн:
1. Япон /135 оноо/
2. Монгол /133 оноо/
3. Казахстан /122 оноо/