Цаг үеийн мэдээ

ОХУ-ын чөлөөт бөхийн домогт тамирчин, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-ын Саха улсад энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Тэмцээнд ОХУ, Азербайжан, Армен, Беларусь, Грек, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Молдав, Узбекистан зэрэг 12 орны тамирчин оролцож байгаа юм. 

Манай тамирчдаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 55кг-д оролцсон М.Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж Якутын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлжээ. 

Мөн манай тамирчин А.Даваажаргал эмэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 86кг-д Т.Дэмчигдорж мөнгөн медаль тус тус хүртсэн байна. 

Алдарт бөх Роман Дмитриевийн нэрэмжит энэхүү тэмцээн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний шагналын сан хоёр сая рубль юм байна.

Таны сурталчилгаа