Цаг үеийн мэдээ

Энэ долоо хоногт дөрвөн өдөр дараалсан барилдаантай. 

Гуравдугаар сарын 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, Гуравдугаар сарын 15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 16-нд 13:00 цагаас “Алтан цом” бүх оддын барилдаан,

Гуравдугаар сарын 17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонины 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно. 

Таны сурталчилгаа