Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болсон А.Эрмүүн эх орондоо ирлээ. Эстони улсын Таллин хотод болсон тус тэмцээнд тэрээр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.
-Дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Яг энэ мөчийн төлөө асар удаан, тасралтгүй бэлтгэл хийж байсан. Таван жил хичээллэж байна. Эцсийн мөчид аварга болж чадлаа. Анх сэлж эхэлсэн цагаасаа эхлээд аварга болохыг зорьж байсан. Хамгийн эцсийнхээ зорилгод хүрч чадлаа гэж бодож байна. "
-25м-ийн дельфин сэлэлтээр Монгол Улсын анхны усан сэлэлтийн Дэлхийн аварга боллоо. Аль улсын тамирчид ширүүн өрсөлдөөнийг үзүүлэв?
-Польшууд хүчтэй өрсөлдөгчид байсан. Мөнгөн медаль авсан ангилалд өрсөлдөгч тамирчинтайгаа цаг тэнцэж хоёр мөнгөн медальтан төрсөн.
-Эстонид болсон Өвлийн сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэр болов?
-Манай тэмцээний ус +1.5-+1.7 градуст хэлбэлзэж байсан. Өмнө жил Францын Дэлхийн аваргад оролцсон. Амжилт үзүүлж чадаагүй. Энэ удаагийн тэмцээнд олон рекорд эвдэгдсэн. Аягүй том тэмцээн боллоо. 40 улсын 1500 гаруй тамирчин ирсэн.
-Дэлхийн аварга болно гэсэн итгэл байсан уу?
-Байсан. Сэлж чаддаггүй байх үедээ хүртэл Дэлхийн аварга болох итгэл байсан. Өөрийнхөө бэлтгэлд хангалттай итгэлтэй байсан. Би чадна л гэж бодсон. Ерөөсөө айгаагүй. Мэдээж сандрал байсан. Өөртөө итгэж байлаа. Тийм учраас аварга болсон байх.
2024-03-12
Мундаг хүүд амжилт
2024-03-12
Мундаг хүүд амжилт
ХУЯГАА
2024-03-12
Монголчуудын хувьд шинэ төрөлд улсынхаа нэрийг гаргаж, тугаа гурвантаа мандуулсан хүүд баяр хүргэж, маш олон амжилтын эзэн болохын ерөөл өргөе.