Монгол ээжтэй хүү Элиас Рапике Германы сагсны шигшээ багийн 18, 20 насны шигшээд тоглож байна. Тэрээр 20-оос доош насны Европын аварга шалгаруулах тэмцээнд 7 тоглолтонд оролцож, 4.4 оноо, 2.6 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт өгсөн байна. 18-аас доош насны Германы шигшээ багт мөн багтсан бөгөөд NBA-д драфтлагдах магадлалтай Герман тоглогчдын нэгээр нэрлэгдэж байна.
Элиас Рапике Германы Бүндэс Лигийн томоохон багуудын нэг Алба Берлин багт тоглодог аж. Алба Берлин нь Евро Лигт тоглодог баг бөгөөд NBA-гийн багуудтай хүртэл тоглодог том баг. Монгол ээжтэй тэрбээр 2004 онд төрсөн, 203 см өндөр довтлогч болон хамгаалагчийн байрлалд тоглодог. Байрлалдаа өндөрт тооцогдоно. Том бие болон ур чадвараа ашиглан довтлон тоглодог. Түүний аав нь Мозамбик хүн.
Евро Лигийн том багийн бүрэлдэхүүнд ах дүү хоёр монгол ээжтэй хүүгийн том нь орсон бөгөөд дүү нь бас Герман улсын өсвөр насны шигшээд тоглодог. Ах дүү хоёр Монгол гэдгээрээ бахархдаг. Өөрийн инстаграм хуудсандаа Монгол Улсын далбааг байрлуулж, инстаграм стори дээрээ Монгол хэлээр хөгжөөн дэмжигчиддээ мэнд хүргэсэн байна.