Цаг үеийн мэдээ

МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргалаа.

Хүсэлтэд:  “Миний бие өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбооны удирдах зөвлөл, ах эгч нар болон боксын нийт хамт олноосоо уучлал хүсэж байна.

Та бүхэн минь энэ удаа дахин нэг удаа уужуу сэтгэлээр хандахыг хүсэж байна.

Энэ олон жил миний хүсдэг зүйл бол зөвхөн боксын рингэд тулалдаж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг хүсэл минь байсан юм. Та бүхэн минь миний сүүлийн хүсэл болох олимпын эрхийн тэмцээний сорилд 63.5 кг жинд оролцохыг зөвшөөрч өгнө үү.

Уг сорилд тулалдаад олимпын эрхийн тэмцээнд юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй сахилга баттай байж эх орныхоо нэрийг өндөрт өргөж цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно. 

Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү" гэжээ. 

Таны сурталчилгаа