Цаг үеийн мэдээ

Модон барилдааны Хангайн бүсийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо /Эрдэнэбулган сум/ өсвөр үе, насанд хүрэгчдийн 22 жингийн ангилалд 5 аймгийн 140 гаруй тамирчид нэгэн дор чууллаа.

Энэхүү тэмцээнд Багийн дүнгээр 

   •I Архангай  аймаг 

  •II Өвөрхангай аймаг

   •III Сэлэнгэ аймаг 

шилдэг тамирчнаар 

Насанд хүрэгчид:

-О.Бямбацог /Сэлэнгэ аймаг /

-Б.Хулан  /Архангай аймаг/

Өсвөр үе:

- Ч.  Түмэнжаргал /Архангай аймаг/ 

- Э.Орхонтамир  /Булган аймаг/ тус тус шилдгүүдээр тодорлоо.  

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгoлын модон барилдааны холбооны шүүгч  /олон улсын шүүгч/ Б.Даариймаа, талбайн шүүгчээр улсын шүүгч Ж.Хүслэн, Т. Галцэцэг, Ө.Төрмөнх, Э.Содномбямба нар шүүн дэнсэллээ.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн биеийн тамир спортын газар, Монголын модон барилдааны холбоо, Архангай аймагдах Модон барилдааны салбар холбоо тус тус ажиллалаa.

Архангай аймгийн Модон барилдааны салбар холбоо албан ёсоор байгуулагдаж тус холбооны тэргүүнээр Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр сонгогдон ажиллахаар болж албан ёсны тамга тэмдгийг тэмцээний нээлтийн үеэр хүлээлгэн өглөө.  

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдээр Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д. Цэрэндорж, Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга хурандаа Д.Тулга, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн дарга Г.Ханхүү нар ажиллахаар боллоо. 

No description available.No description available.No description available.

Таны сурталчилгаа