Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хянуур өдөр. Ямар нэг чухал ажлыг дурын хүнд даатгаж болохгүй. Төрөл төрөгсөд ойр дотнын хэн нэгэнд найдах хэрэггүй. Өнөөдөр эрчүүд элдэв зугаа цэнгээн, аялал зугаалгад ихээхэн үрэлгэн загнах бололтой. Олон жижиг асуудлууд овоорсоор томоохон асуудалд орж магадгүй. Эрүүл мэндийн асуудал сэтгэл санаанд хүндээр нөлөөлж болзошгүй. Энэ нь ахмадуудад илүү хамаатай байна. 

Үхэр: Сэтгэл санаа тогтворгүй байж, олон хүний ая эвийг олох гэж, өөрийгөө олох гэж хичээнэ. Та өнөөдөр хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч мэдэх юм. Гэвч сэтгэлийн тэнцвэрээ алдаж бие оюунаа захирч чадахгүйд хүрч магадгүй. Өөрийгөө илэрхийлэх, найз нөхдөдөө дотоод сэтгэлээ уудлах нь танд тайвшрал, амгалан тайван байдлыг бэлэглэх болно. 

Ихэр: Азтай өдөр. Өөрийнхөө эргэлзээг тайлах, алдаагаа засах, буян үйлдэх зэргээр энэ өдрийг үргэлжлүүлнэ. Ажлын бүтээмж өндөр, бүтээлч чадамжийг дээшлүүлэн таатай байх тул сэтгэл санаа сайхан байна. Хайр дурлалын хувьд ээдрээтэй асуудлаас холуур байхыг анхааруулж байна. Магадгүй зарим хүмүүс олдошгүй сайхан хайртай учирч аз жаргалыг мэдэрнэ. 

Мэлхий: Хайр дурлалаа нэгдүгээрт тавьж романтик болзоогоо төлөвлөж суух эрчүүдийн ажил гараас гарахгүй хойш тавигдана. Хосуудын хувьд хамтран ажиллахад таатай байх ч ганц бие хүмүүс ажлын эрч сул байна. Таны эргэн тойронд хов жив, атаа жөтөөгөөр дүүрэн хүмүүс байсан ч та түүнд хутгалдан оролцох хэрэггүй. Эс тэгвээс бурууг үүрэх, таагүй үйл явдлын гэрч болж мэдэх юм. Үр хүүхэдтэйгээ эелдэг дотно харилцааг эрхэмлээрэй. 

Арслан: Өнөөдөр танд нэлээд хугацаанд хүлээж байсан ажлын тань хөлс орж ирнэ. Таны хөдөлмөрийг сайн үнэлж чадсан бололтой. Та өнөөдөр өөрөөсөө тэс өөр хүнийг бий болгохыг шаардана. Энэ нь өөртөө шинэчлэл хийж өмнө хийж үзээгүй зүйлээ жишээ нь зураг зурах, бүжиглэж сурах, баримал хийх гэх мэт огт өөрт байгаагүй зүйлийг хийж үзнэ. Энэ нь таны амьдралыг маш сонирхолтой болгож өгнө. 

Охин: Итгэл найдвараа алдалгүй, горьдлого тээн өмнөх төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэж чадна. Гэхдээ таны биелшгүй мөрөөдөл өнөөдөр манантай л адил замхрах болно. Эрчүүд уур бухимдлаа барьж өөрийгөө удирдаж, жолоодож сурахыг хичээгээрэй. Оройдоо хоол хүнсэндээ сайтар анхаарч, эрүүл мэндээ бодоорой. Бүсгүйчүүдэд сайн танихгүй, дотно биш хүнээс дэмжлэг ирж магадгүй. 

Жинлүүр: Таныг өнөөдөр санаа бодлоо дэнслэн, нягт нямбай тооцоолж, найз нөхөд хамтран ажиллагсдаас тусламж дэмжлэг авахыг зөвлөж байна. Өнөөдөр од гарагийн таатай нөлөөгөөр хувийн амьдралд тань таатай зүйлс тохионо. Амьдралын баяр баяслыг мэдэрч, өөдрөг үзлээр дүүрэн байж, ажил мэргэжилдээ амжилтыг олох магадлалтай. Таны эрүүл мэнд хэлбэлзэлтэй байдал, дур булаан байдал хамгийн дээд цэгтээ хүрнэ. 

Хилэнц: Алсын томилолт тань бүтэмжтэй, гэрээ хэлэлцээр амжилттай байх болно. Бизнес эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ татах, шинэ бүтээгдэхүүн оруулах гэх мэт ихээхэн мөнгөтэй холбоотой ажлаа амжуулах гээд амсхийх зав гарахгүй. Оройдоо найз нөхөдтэйгөө сонин сайхнаа хуваалцаж цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүснэ. Эрчүүд хайр дурлалын элдэв холбоо харилцаа үүсгэхээс зайлсхий. 

Нум: Мэргэжлийн ажлын хүрээнд шинэ санаа гаргаж, түүнийгээ боловсруулах тал дээр илүү их анхаарч амжилт өөд тэмүүлэх болно. Улмаар таны хийж дадсан ажил, үүрэг хариуцлага тань улам улам шинэ содон зүйлийг шаардана. Худалдаа наймаа, худалдан авалт тань өнөөдрийн хувьд оновчтой, ашиг орлогыг дагуулах болно. Хувийн амьдралд зарим нэг асуудал үүсэх ч шийдвэрлэх алхам нь тодорхой, хялбар байна.

Матар: Өнөөдөр бүх цаг заваа хуримтлагдсан асуудлуудыг зохицуулахад зарцуулах бололтой. Бодит байдлыг тогтож, хянуур анхааралтай ажигласнаар эрсдэлийг өөрөөсөө холдуулж чадна. Өнөөдөр та дотроосоо гэрэлтэж эргэн тойрныхноо баясгана. Өөрийн үзэл бодолдоо үнэнч зогс. Хэрвээ тэгж чадвал өрсөлдөгч тань таны ухаан бодол сүр хүчнээс эмээх болно. Эмэгтэйчүүд өөрийн сонирхлоосоо болоод хамтрагчтайгаа муудалцана. 

Хумх: Амьдралын бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэдэг ганц бие бүсгүйчүүдэд өнөөдөр гайхалтай үйл явдал тохиолдоно. Тэд санаанд оромгүй байдлаар эртний хайрлаж байсан хүнтэйгээ учирна. Энэ нь түүний заяаны хань ч болж мэднэ. Харин эрчүүдийн хувьд ном уншиж, зурагт үзэх зэргээр буйданд шигдэн хэвтэж үдшийг өнгөрүүлнэ. Адал явдалд дуртай залуус өнөөдөр ч ялгаагүй түүнийхээ төлөө бүхий л хүчээ зарцуулах болно. 

Загас: Хоёрдмол өдөр. Хэт өөрийнхөөрөө байж ойр дотнын хүмүүстээ гомдол үлдээхээс болгоомжил. Ямар нэгэн ажил төлөвлөж байгаа бол гэр бүлийнхээ хүнтэй сайтар ярилцаж тодорхой шийдэлд хүрэх болно. Таны онцгой хамтрагч байж чадна. Өнөөдөр үнэт эдлэл, эсвэл эртний эдлэл худалдан авах гэж байгаа бол амжилттай байх болно. Эрчүүдийн хувьд өөрийн дотоод дахь зөрчилдөөнөөс болж уур амьсгалыг эвдэнэ. Хосуудын маргааны ихэнх хувийг та өөрөөсөө болж байгааг бүү март.

Таны сурталчилгаа