Олон улсын шинжилгээний агентлагаас (ITA) зохион байгуулдаг таван цуврал онлайн сургалтын эхнийх 04-р сарын 09-ний өдрийн 14:00-15:00 цагт зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү сургалтаар олон улсад мөрдөгдөж буй допингийн эсрэг дүрэм журам, авч хэрэгжүүлж буй ажлуудыг цогцоор нь танилцуулах юм.
Тус сургалтаар допингийн асуудалд тамирчдын эрх үүрэг, оролцоо, хариуцлагын талаар цогц мэдлэг мэдээлэл, ойлголт өгөх зорилготой.
Мөн Допингийн эсрэг дүрмийн зөрчлийн (ADRVs) талаар хуулийн мэргэжилтний туслалцаатайгаар ярилцах юм байна.
Сургалт “Zoom” аппликейшнээр Англи, Араб, Испани, Франц, Орос, Хятад гэсэн 6 хэл дээр явагдана.
Энэхүү цуврал сургалтыг олон улсын шинжилгээний агентлаг, спортын олон улсын холбоодтой хамтран зохион байгуулдаг. Бүх цувралд хамрагдсан тамирчдад сертификат олгогдоно.
Жич: Олон улсын тэмцээнд оролцох тамирчид болон холбогдох албаныхнаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн энэхүү 5 цуврал цахим сургалтад хамрагдаж, сертификат авсан байхыг шаардаж байгаа тул ялангуяа тамирчид онцгой анхаарал хандуулж, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Дараах холбоосоор нэвтэрч оролцогчийн бүртгэлээ баталгаажуулна.